Цаг бүртгэл хийх
Та байгууллагынхаа цаг бүртгэлийг ажилтны мэдээллийн дагуу маш амархан хийх боломжтой
А.Золзаяа
Last Update 3 года назад
1. Цаг бүртгэл цэс дээр даран үндсэн цонхоо дуудаарай. Зурагт харуулсан дагуу "Шинэ" гэсэн товчийг дарж цаг бүртгэлээ шинээр сонгох боломжтой.

2. Хажуу талаас дуудсан талбарт та "Эхлэх огноо" болон "Дуусах огноо"-гоо сонгоно. Дараа нь байгууллагын дотоод нэгжээр салгаж цаг бүртгнл хийх бол тухайн "Байгууллагын нэгж"-ээ сонгоод "Хадгалах" товчийг дарснаар шинэ цаг бүртгэл үүснэ.

Анхааруулга: Та байгууллагын бүх нэгжээр нь цаг бүртгэл хийх гэж байгаа бол Байгууллага нэгж гэсэн талбарын утгыг сонгохгүй байж болно.
3. "Хадгалах" товч дарсанаар дараах цонхыг дуудна. Энэхүү цонхон дээр ажилчдын цаг бүртгэлийг гараас өгч хадгална. Хэрэв цаг бүртгэл маань буруу байсан бол та мөн устгах боломжтой.

1. Эхлэх огноо, Дуусах огноо, Байгууллагын нэгжээ хянаж харж болно.
2. Та байгууллагын ажилтныхаа тухайн сард ажиллах форм цагийг оруулж өгнө.
3. Бүх цаг бүртгэлийг хийж дууссаны дараа "Хадгалах" товч даран хадгална.
4. Таны бүртгэсэн бүртгэл буруу болсон бол та устгаж болно.
Тайлбар:
1. Ажилтны овог, нэр, регистр, дотоод нэгж, ажлын байр, үндсэн цалин талбаруудыг ажилтны үндсэн мэдээдэл болон ажил эрхлэлтийн мэдээллээс харуулна.
2. Ажиллах цагаас эхлээд гараас утга оруулна. Ажиллах баганад тухайн ажилтны сард ажиллах ёстой цаг байна.
3. Цалин тооцох баганад тухайн ажилтны сард ажилласан цаг байна. Энэ цагаар ажилтны цалин бодогдоно.
4. Баярын болон энгийн илүү цагийг цалинд тооцох бол эдгээр багануудад цаг оруулна
5. Шөнийн цаг, шөнийн илүү цагийг тооцох бол тус тусын багануудад цаг оруулж хадгална.