Байгууллагаа бүртгүүлэх
Та байгууллагын регистрийн дугаараа бэлдсэн байх хэрэгтэй.
А.Золзаяа
Last Update 2 ปีที่แล้ว
1. Та бүртгүүлэх товчоор дамжин орж байгууллагаа юуны өмнө бүртгүүлэх хэрэгтэй.
2. Та байгууллагын регистрийн дугаарыг үнэн зөв бичиж "Хайх" товчийг дарсанаар diwo.mn танай байгууллагын регистрийн дугаарыг opendata системээс давхар шалгах бөгөөд та өөрийн имэйл утас зэрэг мэдээллийг оруулаад үргэжлүүлэх товчийг дарж бүртгэлээ үргэжлүүлнэ үү.
Анхааруулга:
Та байгууллагынхаа регистрийг зөв бичих хэрэгтэй бөгөөд буруу бичсэн тохиолдолд таны бүртгэл үүсэхгүйг анхаарна уу.
3. Та байгууллагын зэрэг шатлалыг сонгосны дараа таны бүртгүүлсэн хаяг руу 6н оронтой "Баталгаажуулах код" очих бөгөөд 6н оронтой тоогоо дараах зургийн дагуу хийж баталгаажуулна уу.
4. Таны бүртгэл баталгаажсаны дараа "Нэвтрэх нэр" болон "Нууц үг"-ийг таны бүртгүүлсэн цахим хаяг руу илгээх болно. Танд илгээсэн код дээр зөвлөмж байх бөгөөд та зөвлөмжийн дагуу нууц үгээ сольж хэрэглэнэ үү.
Та манай diwo.mn-д амжилттай бүртгүүллээ. Танд бид хүний нөөц болох цалин бодох бүртгэлийг хийх маш амархан системийг танилцуулж байгаадаа баяртай байна.