Нийтлэг асуултын хариу

FAQ

Ганбаатар

Last Update 2 years ago

Diwo гэж юу вэ?

Бид шинэ үеийн хүний нөөцийн системийг бүтээхээр зорьж байгаа бөгөөд одоогоор хөдөлмөрийн харилцаа, цалин бодох гэх мэт байгууллагын үндсэн модулиудыг ашиглалтанд орууlсан бол байгууллагын дотоод харилцааны чат, сошиал гэх мэт үйлчилгээнүүдийг тун удахгүй ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна.

Diwo систесийн төлбөр хэд вэ?

Хүний нөөцийн систем гэхээр өндөр төлбөртэй, нэвтрүүлэхэд хугацаа шаарддаг байсан ойлголтыг шинэ үеийн хүний нөөцийн системээрээ халж хүний нөөц, цалин бодохтой холбоотой үндсэн бүх үйлчилгээнүүдээ төлбөргүйгээр ашиглах боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл одоо хийгдсэн байгаа үндсэн модулиудаа үргэлж үнэгүй байлгах учир үнэгүй гэж сурталчлан хэрэглэгч татчихаад хэсэг хугацааны дараа төлбөр нэхээд эхэлнэ гэж санаа зовох хэрэггүй гэж зөвлөе. 

Сайн үйлсийн байгууллага биш бол юунаас орлогоо олох юм бэ?

Таны ажлыг илүү хөнгөвчлөж, бүтээмжийг тань нэмэгдүүлэх хэрэгслүүдийг бид бүтээж, танд хямд үнээр санал болгох болно. Жишээ нь: Corporate gateway буюу цалингийн автомат шилжүүлэг. Та цалингаа бодсоны дараа ганц товч дараад ажилчдынхаа цалинг нэг дор шилжүүлэх боломжийг танд санал болгох юм. Гэхдээ бидний санал болгосон хэрэгслүүдийг хэрэглэхгүйгээр үндсэн системээ үнэгүйгээр ашиглаад явах ч бас боломжтой.

Ажилтнууд болон компанийнхаа мэдээллийг алдах эрсдэлтэй юм биш үү?

Бид Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хүний нөөцийн GreenHRM системийг +12 жилийн турш хөгжүүлэн Монголын томоохон групп, компаниудтай хамтран ажиллаж ирсэн. Энэ хугацаанд харилцагчдынхаа мэдээллийг алдаж байсан удаагүй учир та бидэнд итгэж болно.

Танай системтэй интеграци хийн хамтран ажиллаж болох уу?

Бусдын хийсэн системтэй ижил систем хийж дотоодын зах зээлдээ өрсөлдөхийг биш хамтран ажиллаж, хамтдаа хөгжихийг нэн тэргүүний зорилгоо болгон ажиллаж байна. Иймд бид интеграцийн хувьд нээлттэй бодлого баримталж байгаа бөгөөд бидэнтэй хамтран ажиллах, туршлага солилцохоор ирж уулзах бол бидний хаалга таны өмнө үргэлж нээлттэй байна.

Was this article helpful?

0 out of 0 liked this article

Still need help? Message Us